
Математикийн жинхэнэ сайн боловсрол олж авснаар аливаа зүйлсийн зүй тогтолт чанарыг ажиглах, илрүүлэх, нээх чадвартай болдог. Сэтгэл хөдлөлд автсан, аз туршсан дүгнэлтийг аль ч нөхцөлд бурханаас өгсөн хувь тавилангаас хэтрүүлэхгүйгээр хийх тэсвэр, тэвчээр, сэхээрэл, гэгээрлийг танд олгоно. Тийм байх сэтгэлийн хаттай болж чадна. Аз, нөхцөл байдлын тааламжтай орчин хэн хүнд тохиох юутай завшаан! Гэвч аз дандаа байдаггүй, байхгүй нь ч зүй тогтол билээ. Харин нөхцөл байдлаас боломжит сайн хувилбарыг нь сонгон амьдрахуйд аз хийморь нэгэнтээ нэгдэн нийлбэл хувь тавилан бус уу. Аз хийморь гийлээ ч зөв сонгож чадахгүй, сэтгэлгээний хомсдол, дутагдал байвал хувь тавилан харин гомдох бус уу.
Математик ба хувь тавилан
(Математик цоморлиг 3 номын өмнөх үгээс)
Математик гэхээр дөрвөн аргын тооцоо, эсвэл дээд математикийн уламжлал, интегралын хэмжээнд л төсөөлсөөр ирсэн хөндий хүйтэн, амьгүй мэдээллийн цуглуулга гэх хальт ухаарал элбэг байдаг. Энэ нь яван явсаар үзэл бодол болон тэлж математик ямар хэрэгтэй юм бол доо, эсвэл математикт л суралцчихвал бүх зүйл аяндаа болно гэх мэтийн туйлшрал үүсч, бүр зарим нь математикчдын хөдөлмөр, сэтгэлгээний хэв загвараас зориуд зайлсхийн алийгаа мэдэхээ болих нь улам тод харагдсаар байна. Нэг талаас, цалингаа, эсвэл хоршооноос талхны хариултаа тоолж чаддаг л байвал болох хэмжээнд хүртэл математикийг ядууруулж, үзэн ядах сэтгэлгээ, нөгөө талаас, гадаадын ямар нэгэн сэтгүүлд (ийм сэтгүүл маш олон төрөл бий бөгөөд зохион байгуулалттай, зөв биш зориулалтаар, сүлжээ байдлаар гаргадаг нь ч элбэг) гарсан бол чадварлаг, авъяаслаг болон шүтэгдэж, бусдыг далайлгах, илүү нэгнийг дарж булах, математик хэмээх үл тайлагдам оньсого, заяасан хэдэн хувь хүний л үйл хэрэг мэтээр бурханчлан шүтүүлж, тэр хэмжээгээр хойч үе, математикийн хөгжилд гай тарих үзэгдэл үүний тод илрэл билээ.
Тооны багш л биз дээ гэх үнэлгээ улстөрчдийн амнаас цөөнгүй унахыг би сонсч байлаа. Тийм ээ, би тооны багш. Үүнийг эрхэм улстөрчдийн өмнө цайруулах гэж мунгинах зовлон надад байхгүй. Дэлхийн олон шилдэг иргэдийн хувь тавилан бага насанд нь учирсан тооны багштай уялдаатай байдаг. Эмх замбараагүй ертөнцийн орчилоос дээд эрэмбийн зүй тогтлыг илрүүлэн, хүний бяцхан үрд үүний зөв зохицол, энгийн сайхныг амтлуулж, хожим нь тэдгээрийг хүний нийгмийн эцэс төгсгөлгүй шунал, аминчхан бодлын мөн чанар, хордлогот шинж төлөвөөс олж харах эр зориг, бяд чадал суулгаж өгсөн түүнийг үнэхээр олон хүн эргэн дурсдаг юм. Тэгж чадаагүй нь харин хожим хэн ч болсон басангуй өнгөөр ийн дуугарч чаддаг юм. Асуусан сонирхсонд нь тоо хэлж өгөөд явах сайхан мэргэжил төдийгүй улс, нийгмийн өмнө бие хүн төлөвшүүлэх том ажлын нилээдийг нугалдаг хатуу алба юм. Тийм л юм бол тоогоо заагаад явж байхгүй юу гэх дараагийн зэвүүрхэл сонсогдож эхлэхийг бас үгүйсгэж болохгүй. Тиймээс атаа жөтөө өвөрлөж, тооны багш тооны багшаас дээш гарч болохгүй хэмээн муйхарлах нь өөрт буй төрөлх согогоо нууж чадахгүйн бухимдал, өчүүхэн жижгийн авир гээд шууд хэлчихье. Тоо үзээгүй философич гэж байдаггүй, эртний Грекийн үеэс ирсэн уламжлал нь ийм юм, тэгвэл тоо үзээгүй улстөрч гэж байхгүй, учир нь филисофийг мэддэг байх учиртай. Тоо үзээгүй хэн нэгэн нийгмийн удирдлагад гарсан бол нийгэм өөрөө гажигтай, өвчтэй байгаагийнх. Хар ухаанаар нийгмийг, олон хүний амьдралыг удирдаж болохгүй. Тиймээс тэр этгээдийг гааруулж буй орчинг эрүүл саруул болгох хэрэгтэй, тэнд тоо үзсэн, сурсан хүмүүсээр халаа сэлгээг хийх ёстой. Иймэрхүү хүний амнаас гарсан хий эргэж буухдаа математикийг арифметикийн дөрвөн үйлдлийн хэмжээнд хүргэн үнэгүйдүүлж, хямдруулдаг. Бусдад болон нийгэмд гай тарьж байгаагаа ч мэддэггүй, мэдсэн ч яаж засах, юу хийхээ ер төсөөлдөггүй. Тиймээс тэд математикийг олон цаг үзэх буруу, хэт гүнзгий хийсвэр зүйл номлоллоо хэмээн шуугицгаан, төрийн боловсролын бодлогонд ч халдаж зүрхэлдэг. Үүнийхээ нотолгоо болгож гадаад орныг жишээлдэг. Тэр гадаад, тэр тусмаа капиталист эдийн засаг сайн хөгжсөн улс орнуудад тэр олон хүнийг өндөр боловсролтой, тоо сайн боддог болгох шаардлагагүй. Тэнд хувь хүний шунал бүхнийг зохицуулахыг хүлээн зөвшөөрдөг учраас, энэ шунал хэзээ ч ханахгүй, тэр тусмаа бүгдийн шунал хамтдаа ханах боломжгүйн анхдагч зүй тогтол байгаа учир заримыг нь тоо боддоггүй болгох санаатай үйлдэл бас байж болохыг үгүйсгэх аргагүй. Цөөхөн хүнтэй монголчуудын хувьд капиталист эдийн засаг хөгжинө гэдэг нь юу л бол. Үнэ энэ тэр үүсдэг алтан механизм нь манайх шиг хэт жижиг зах зээлд огт ажилладаггүй, ер нь хэт цөөн юмст зүй тогтол гээч юм байдаггүй. Тоолоод, бүртгээд л болох билээ. Математикт суралцахын бодит монгол шалтгаан нь бид цөөхөндөө, монгол хүн бүр хэд хэдэн хүн шиг байх шаардлага түүхэн бодит байдлаасаа үүсээд байгаад юм. Математикт суралцах түгээмэл шаардлага яагаад байгааг үзүүлэх гэж энэ номыг бүтээсэн тул би олон зүйл нэмэлгүй, ердөө л уншихыг зөвлөе.
Математикийг хямдруулж туйлшрахын нөгөө нэг тал нь түүнийг хоосноор бурханчлан шүтэж, наана нь хиймэл бэрхшээл гарган, сүржин томъёоллоор мөн чанарыг нуух башир арга юм. Дэлхий дээр математик нэрийг сорон мөлжиж, хавь ойрынхондоо сүр үзүүлэн амьдардаг, хуудас дүүрэн томъёо, үг, үсэг, цифр холилдуулсан сүржин, сүр бараатай хүн олон байдагийг, өнөө цагт бүр олон болсныг мэддэг болжээ. Хуурмаг математик маш элбэг болсон нь математикийг хэрэгцээ багатай, оюуны зугааны хэмжээнд хүргэж, шатар тоглох хэмжээний төсөөлөлтэй болгодог туйлшралын үндсэн шалтгаан юм. Шатар математик хоёр нь шууд бие биендээ нөлөөлөх хэмжээний ямар нэгэн холбоогүй зүйлүүд билээ. Орчин үеийн шатрын комьютерийн зарим программууд их мастерийн хэмжээнд тоглож байна. Удахгүй иймэрхүү программыг хожих хүн олдохоо болих биз. Гэтэл компьютер покер тоглож чадахгүй л байна. Сайн покерчинг компьютер одоо болтол хожиж чадаагүй л байна. Шатар бол ийм л зүйл юм. Түүн шигээр, математикийн үр дүн, теоремийг шатрын цээжилсэн хэдэн гараа шиг бодож явдаг нөхөд математикийн хүрээнд ч, нийгэмд ч асар олон болсон учраас аль нь хуурмаг, аль нь жинхэнийг шууд ялгах боломжгүй болгосон нь Монгол байтугай улс оронд тохиолдож байна. Тиймээс үүнийг хожмын залууст, одоогийн суралцагчдад ухааруулах гэж энэ номыг бас хийсэн билээ. Математикт шийдвэл зохих, хүлээн зөвшөөрөгдсөн бодлогууд гэж байдаг, шийдлийг нь хүлээн зөвшөөрдөг сэтгүүл, хэвлэл, хүрээлэн, шавь сургуулиуд бас байдаг. Бие даасан, хамааралгүй ажилладаг, үнэлэлт дүгнэлт өгдөг эксперт-математикууд байдаг. Түүнээс биш, хэд хэдэн үндэстэн дамнасан нөхөд бие биедээ бодлого шидээд, ээлжлэн шийдсэн болж, түүнийгээ хэвлүүлсэн болдог зүйл бол математик биш юм. Математикт хамгийн чухал зүйл бол хүртээлтэй, энгийн, тийм учраас гоо сайхан байх юм. Математикт хэн дуртай нь ямар ч асуудал дэвшүүлээд, түүнийгээ шийдэх гэж оролдоод явах эрх чөлөө нь бий ч, алдаа мадаггүй, нийтлэг чанартай, хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой. Математикчдыг үнэлнэ гэж байгаа бол үндэстэн нь ч, түүний төр нь ч шинжүүрээ ил зарлаж, нөхцөл болзлоо ойлгомжтой томъёолох ёстой. Тэгэхгүй бол нэгэнт л цагаан дээр хараар бичигдээд үлдэх юмыг хэсэгхэн хугацааны дараа хөгийн юм байсан гэж дараагийн хүмүүстээ шоолуулахгүй, бусад улс оронд доромжлуулахгүй хэмжээнд, төвшинд байх ёстой. Эс чадахгүй юм бол гай тарих хэрэггүй билээ. Үл ойлголцлыг өдөөн турхирч, улс үндэстнийг бусдын өмнө гутаавал үр сад, хойч үеийнхэндээ бид үл хүндлэгдэх буй заа.
Математикийн хэт хялбарчлал, бас хуурамч бурханчлалаас үзүүлэх аюул, үнэн мөн чанарыг өнгөц хэлэхэд ийм байна. Хэн нэгэнд зориуд хандаж үүнийг хэлсэнгүй, энэ номонд буй олон сэдвээс, мөн ганц би ч биш, илүү нэр хүндтэй хүмүүсийн хэлснээс үүнийг олж сонсох болно. Уншаад үзээрэй. Хамгийн харамсалтай нь, хэт хялбарчлал, хуурамч бурханчлалаас математик өөрөө хохирох болдог. Математикийн энгийн чанар, гоо сайхныг орхигдуулснаас энэ хохирол үндсэндээ үүсдэг.
Математикийн жинхэнэ сайн боловсрол олж авснаар аливаа зүйлсийн зүй тогтолт чанарыг ажиглах, илрүүлэх, нээх чадвартай болдог. Сэтгэл хөдлөлд автсан, аз туршсан дүгнэлтийг аль ч нөхцөлд бурханаас өгсөн хувь тавилангаас хэтрүүлэхгүйгээр хийх тэсвэр, тэвчээр, сэхээрэл, гэгээрлийг танд олгоно. Тийм байх сэтгэлийн хаттай болж чадна. Аз, нөхцөл байдлын тааламжтай орчин хэн хүнд тохиох юутай завшаан! Гэвч аз дандаа байдаггүй, байхгүй нь ч зүй тогтол билээ. Харин нөхцөл байдлаас боломжит сайн хувилбарыг нь сонгон амьдрахуйд аз хийморь нэгэнтээ нэгдэн нийлбэл хувь тавилан бус уу. Аз хийморь гийлээ ч зөв сонгож чадахгүй, сэтгэлгээний хомсдол, дутагдал байвал хувь тавилан харин гомдох бус уу.
Жинхэнэ математик гэж юу болох, математикт яагаад суралцах ёстой, бүр олон цагаар хичээллэх шаардлагатайн учир начрын эхлэлийг энэ номоос олж үзсэн бол бид зорилго биелжээ хэмээн баярлах болно. Учир дутагдал, алдаа мадаг, нэмэх хүсэлт байвал санаа зоволгүй бидэнд хандаарай.
Математикийн гоо сайхны соён гэгээрүүлэх
Олонлог сэтгүүлийг үүсгэн байгуулагч
Баясгалан Б.
Харилцах хаяг: Монгол улс, Улаанбаатар
210646, шх 923,
э-мэйл:olonlog@mongol.net

|
math=fuck 2010-09-04 |
shaa alaa
|
|
olonlog caak 2010-09-05 |
cool school bn
|
|
Lag 2010-09-15 |
Lag surguul yum shig baina lee
|
|
2010-10-10 |
muu muu
|
|
2010-11-11 |
sain sain
|
|
2010-11-11 |
hairtai surguuli min..
|
|
beck 2010-11-11 |
zgr l tasartsan haaguuraa ym mdku :)
|
|
kim dunsu bna 2010-11-13 |
yahawde l ym bna da ho
|
|
SS_fawkes 2010-11-18 |
Mundag shuu, ene surguuli ch, Bayasaa bagsh ch, bagsh nar ch, Suragchid ch, ene deer comment bichsen beck ch...
|
|
tasarhai shde 2011-01-14 |
etseg ehchvvdee hvhde erthen olonlogt oruul tasarhai tolgoitoi hvhd bol shv miniher bol mongolin No:1 surguuli
|
|
a hanaananannanaannn 2011-02-07 |
bi ywmaar l bn l daa gewch chingeltei geheer hol yum aa end horoolold bdg bcn ysn yum bol oo ter bga bolow uu ah egch naraa
|
|
Good olonlog 2011-02-19 |
Хорооллын салбар нүүгээд Бөмбөргөрийн урд 24-р сургуулийн урд Нэгдсэн байртай болсон.
|
|
aaa 2011-04-30 |
ene hen gdg hunii site beeee Olonlogd surdag uuu ?
|
|
Зочин 2011-06-06 |
цоморлигоо жаахан хялбархан агуулгатай гаргахгүй яасан юм бэ? Ойлгож уншихад хэцүү юм байна шүү.
|
|
he he 2011-06-20 |
sain surguuli shuu. huuhduudiig mini sain surgaj bgaa bagsh nart ni bayarlalaa
|
|
Namuungoo 2011-12-11 |
Chi teneg ym hogoo
|
|
2011-12-11 |
Ойлгож
Унших гэхээр?
|
|
erdem 2011-12-12 |
Unenn tasarhai
|
|
jk 2011-12-12 |
teneg ym
|
|
jk 2011-12-12 |
teneg ym
|
|
jk 2011-12-12 |
teneg ym
|
|
jk 2011-12-12 |
teneg ym
|
|
jk 2011-12-12 |
teneg ym
|
|
jk 2011-12-12 |
teneg ym
|
|
jk 2011-12-12 |
teneg ym
|
|
jk 2011-12-12 |
teneg ym
|
|
jk 2011-12-12 |
teneg ym
|
|
jk 2011-12-12 |
teneg ym
|
|
jk 2011-12-12 |
teneg ym
|
|
jk 2011-12-12 |
teneg ym
|
|
ankhjargal 2011-12-12 |
yagaad teneg gej
|
|
telmen 2011-12-12 |
olinpiatiihaa dung gargaachee haashaa yum tiim lag surguuli bish l yum bn leeshd shal teneg dungee gargaachee tegsnee dungee hamgaalhiin tuld 5000 tog tolch geh shig yumtai bhaa te
|
|
beck 2011-12-19 |
Tom hemjeenii uls, hotiin olimpiaduud bugd l munguur denjen taviulj bodlogoo hamgaaluuldag juramtai bolchihson. Ingeh ni ch tsaanaa mash davuu taluudtai yum. Hervee bid nariig uneheer ashigiin tuluu iim arga hemjee yvuulsan gj oilgoj bgaa bol uneheer boloogui bnadaa ahiin duu!!! Duureg,hot,ulsiin olimpiaduudad yadaj or!!! Tegeed ter uydee chamd ymr ashigtaig oilgo!!!
|
|
dolgoon 2012-01-03 |
shal teneg ym bna
|
|
galmandah 2012-01-03 |
yostoi goy ym bna
|
|
vmhiitsetseg 2012-01-03 |
togloson ym bi say yagad teneg gesen be gewel dvnge harj chadaagvi bolhoor
|
|
bvltger barsbold 2012-01-03 |
bi 3 t orson bolhoor mash ih bayarlaj bna
|
|
2012-01-08 |
bodlogo ni haana baigaan be
|
|
2012-01-08 |
eoe ene surguuliin tolbor ni 1500000 shd
|
|
2012-01-08 |
bi surdaga sh d
|
|
2012-01-08 |
vbvb
|
|
olonlgiin haraal zal 2012-01-08 |
olonlgiin haraal zaligaasai
|
|
2012-01-08 |
t1t1t1t1t1t1 t1 t1
|
|
amina 2012-01-11 |
harin ch 1500000 gedeg chin hyamd bna. busad surguul bol 2000000 tog bga sh dee.5000000 tog chin ih mongo sh dee.
|
|
olonlog 4a g.jamb 2012-01-14 |
uneheer goy surguuli shuu elseed orooroi
|
|
sarnai 2012-01-16 |
huuhdiin olimpiad haana oroh ym be
|
|
kkkkkkkkkkkk 2012-02-26 |
shal teneg surguuli bna bi onts surdag bsan chine end ireed muu bolson shuu surch bolohgui 4a g.jamb
|
|
puujee 2012-04-01 |
olonlogiin olimpiadad bltgeh nom olj awmaar baina haanaas awah we 8,9 -r angiin nom. bi zawhanaas asuuj baina hariug 88469106 utsaar ognouu
|
|
a 2012-04-06 |
шал тэнэг сургууль
байна лээ!!!
|
|
ккк 2012-04-06 |
ёстой тэнэг
|
|
2012-04-06 |
ёстой тэнэг
|
|
ккк 2012-04-06 |
уучлаарай! гэхдээ тэнэг
|
|
ккк 2012-04-06 |
уучлаарай! гэхдээ тэнэг
|
|
ккк 2012-04-06 |
уучлаарай! гэхдээ тэнэг
|
|
ккк 2012-04-06 |
уучлаарай! гэхдээ тэнэг
|
|
ккк 2012-04-06 |
уучлаарай! гэхдээ муухай
шүү!
|
|
ккк 2012-04-06 |
битгий хүүхдээ оруулаарай! эцэг эхчүүдээ
|
|
bugded 2012-04-27 |
haha Olonlogiin buh huuhed ni barag l jigedhen sain. muu gesen hed ni ulsiin surguulid orvol matematikdaa dundaas sain surna. ene bol hudlaa zuil bish. zarim hicheel hiih durgui huuhduud orood hicheelee tsagt ni hiihgui angiinhnaasaa hotsrood muudaj boloh baih ldaa. gehdee minii medeh hamgiin saihan surguuli. bagsh nar ni ch huuhduud ni ch hicheeluud orj baigaa baidal ni ch!!!
|
|
zochin 2012-08-14 |
olonlog sain sain yugaarai gedgiin medehgui ee
|
|
lynhua 2012-08-18 |
ohinoo oruulmaar bn. haana handah ve. 4dvgeer angid orox hvvhed. tolbor hed we. xariu ywuulaach pls
|
|
lynhua 2012-08-18 |
shine surguuliin bair tani goy yma. tuhtai saihan orchin bn. ta bvhend amjilt hvsie.
|
|
ezeg eh 2012-09-23 |
Surguuli bie daasan ooriin gesen web side baihgui baina. Mon Ene web side-iig 2010 onoos hoish shinzileegui umuu?
|
| Нэр: | ||
| Сэтгэгдэл: | ||